СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бичил катетерыг захын судас руу урагшлуулж байхдаа
бичил катетерыг буцааж татахааргүй болтол урагшлуулахгүй байхын
тулд флюороскопын хяналт дор бага зэрэг буцааж тат. Бичил катетерыг
ажиллуулах гэж бүү хүчил. Бичил катетерын орой нь маш уян байдаг
бөгөөд амархан гэмтдэг буюу сунгагдана.
8. Хүссэн хэсэгт очсоныхоо дараа хөтөч утсыг бичил катетераас
салгаж ав.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөтөч утсыг эсэргүүцлийн эсрэг хойшлуулах нь
бичил катетерт зангилаа мушгиа үүсэхэд хүргэж болзошгүй. Ямар
нэгэн эсэргүүцэл мэдэгдвэл, бичил катетераа буцаагаад эсэргүүцэл
мэдрэгдээгүй байдалд аваачиж, хөтөч утсыг салгаж ав. Хэрэв хөтөч утсыг
ажиллагаагүй буцаасан тохиолдолд бичил катетер гэмтэж болзошгүй.
Үлдэгдэл цусыг хөтөч утаснаас гепаринтай ариутгасан давслаг уусмалаар
зайлж угаа. Хэрэв үлдэгдэл бодисууд арилаагүй бол нэг удаа үүнийг
гепаринтай ариутгасан давсны уусмал шингэсэн зөөлөн даавуугаар
арч. Хөтөч утсыг цусны үлдэгдэлтэй нь бичил катетерт дахин суулгасан
тохиолдолд хатууруулж эсэргүүцэл үзүүлж болзошгүй.
9. Эмбол материал буюу өөр нэгэн бодис оруулахаасаа өмнө бичил катетерт
тариураар бага хэмжээний контраст бодисыг удаанаар оруулаад өндөр
нягтралтай флуороскопи ба/эсвэл дижитал ангиографийн монитороор бодисыг
бичил катетерийн доод дистал хошуугаас гарсан байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Эмчилгээний ажилбар хийж байгаа судсанд бичил катетерийн дистал эцсийг
тодорхойлохоор ойрын тэмдэглэгч хэрэглэнэ (жишээлбэл, салаалсан хэсгүүдэд
ойрын тэмдэглэгч хэрэглэнэ).Бичил катетер нь өөрийн жижиг ховилоор шингэнд
маш өндөр эсэргүүцэл үзүүлдэг. Контраст бодис эсвэл эмийг тариураар тарьж
оруулж байхдаа 1 мл-ийн эсвэл арай бага хэмжээтэй тариур хэрэглэнэ үү. Аливаа
нэгэн эм ба/эсвэл төхөөрөмж хэрэглэх хэрэглээний зааварчилгааг үзээд тохирох
эсэхийг шалгаж, бичил катетерийг эвдрэхээс хамгаална уу.
Анхаар: Бичил цагирга хэрэглэж байхдаа бичил цагиргуудыг тэдний IFU-д заасанаар
тохируулж, хамгийн дээд хэмжээгээр шингэрүүлж хэрэглэх шаардлагатай. Энэ
уусмал тогтвортой ба нэг төрлийн байгааг тарилга болгоны өмнө сайтар шалга.
Хэрвээ олон төрлийн эмбол материалууд эсвэл бодисуудыг хэрэглэсэн бол
тохиолдол бүрт шинэ бичил катетер хэрэглэнэ.
Флюороскопын шинжилгээгээр хянахад SEQURE® бичил катетераар контраст бодис
шахахад энэ нь төгсгөлийн хошуугаар гарч харагдах бөгөөд үүнийг рентгенаар
харагдах хоёр тусгай тэмдэглэгчийн хооронд байгаа сүвээр огтлолцон гарч байгаа
мэт харагдах ёстой.
Жич: Хэрэглээний өмнө контраст бодисыг 37 °C хэм хүртэл халаах шаардлагатай.
АНХААРУУЛГА: Хэрэв бичил катетераар шингэн тарьж байхад эсэргүүцэл
нэмэгдэж байгаа нь мэдэгдвэл, бичил катетераа шинэ өөр бичил
катетераар соль. Өсөж буй эсэргүүцлийг сөрөн тариа хийх нь бичил
катетерыг урагдахад хүргэх ба үүнийг даган судас гэмтэж урагдахад
хүргэнэ. Хэрэв бичил катетераас контраст бодис урсаж гарч байгаа нь
харагдахгүй бол, энэ нь бичил катетер мушгирсан гэдгийг харуулж байгаа.
Хэрэв бичил катетер нь буцахдаа зангилаа мушгирааг засах боломжгүй
бол, бичил катетерыг соль. Мушгирааг хөтөч утас оруулж эсвэл тариа
хийж засах гэж оролдох хэрэггүй. Эмбол материалууд эсвэл шингэнийг
эхлээд муруйсан орооцолдсон хэсгийг засахгүйгээр оруулах, эсвэл
Бичил катетертай хамт цахилгаан тариур хэрэглэх заавар
Цахилгаан тариур нь бичил катетераар контраст бодис оруулахад
хэрэглэж болдог. Доор өгөгдсөн анхааруулга ба сэрэмжлүүлгийг сайн
унш. Урсгалын хэмжээ нь контраст бодисын зуурамтгай чанар, бодисын
хэм ба төрөл, цахилгаан тариурын загвар, горим болон тариур бичил
катетерт яаж холбогддог зэргээс хамаардаг.
Хүснэгт 3: Үйлдлийн мэдээлэл:
Катетер OD
(төгсгөлийн)
2,4 Фр
Ашиглах боломжтой
катетерын урт
(см)
105
130
150
хөтөч утас оруулж муруйг засах оролдлого эсвэл хүчтэй тариа хийж
засах оролдлого нь бичил катетерын урагдал эсвэл салалт болон үүний
улмаас судасны гэмтэлд хүргэж болзошгүй. Бичил катетерын доторх сүв
ба эмбол материалын хоорондын үрэлт нь бичил катетерыг хэт урагшлахад
хүргэж, улмаар судасны ханыг цоолж болзошгүй. Үүнийг урьдчилан сэргийлэх
зорилгоор бичил катетераа зөөлөн хойш нь хөдөлгөж байранд нь байлга.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шингэнд эсэргүүцэх эсэргүүцэл нь бичил катетер
цусны хэсгүүдтэй эмээр эсвэл контраст бодисоор бөглөрсөн байж
болохын шинж. Шингэн хийхийг яаралтай зогсоож, бичил катетерыг соль.
Цахилгаан тариур хэрэглэсэн бол "Бичил катетертай хамтран цахилгаан
тариурыг хэрэглэх заавар"гэх зааварчилгааг дага. Органик уусмал
хэрэглэж байгаа бол, хэрэглэхийн өмнө түүний шошгын тохирох эсэхийг
шалгаж хэрэглэнэ үү. Хэрэглэхийнхээ өмнө сонгосон бичил катетерын
хэмжээ нь эмбол бичил дугаригуудын хэмжээ тохирох эсэхийг шалга.
Бичил дугаригийн хэмжээг бичил катетерын гаднах боодлын шошго ба
2-р хүснэгтэд заасан. Хэрэглэхийнхээ өмнө ороомог эмбол материал
ба түших төхөөрөмж болон бичил катетерын хэмжээг баталгаажуулна
уу. Эмбол ороомог эсвэл материалуудыг оруулахын өмнө 2-р хүснэгтэд
заасан хэмжээгээс хэтэрсэн материалуудыг хэрэглэж болохгүй. Эмбол
материалын хөдөлгөөнийг өндөр нягтралтай флюороскоп ба/эсвэл
дижитал ангиографийн монитороор бодис сайн орсон эсэхийг хянаж
байх шаардлагатай. Хэрэв судасны талаас ямар нэгэн эсэргүүцэл учирвал,
мөн ялангуяа эмбол материалууд хэрэглэж байвал бичил катетерыг
урашлуулахгүй эсвэл эргүүлж татахгүй байх хэрэгтэй. Зөвхөн өндөр
нягтралтай флюороскоп ба/эсвэл дижитал ангиографийн монитороор
бодис сайн орсон эсэхийг хянаж байж бичил катетерыг ургашлуулах
эсвэл ажиллуулах нь зөв. Ямар нэгэн хурдан хөдөлгөөн эсвэл шалтгаантай
хөдөлгөөн бичил катетерын хугарал/эвдрэл/салалт зэргийг учруулж
болох бөгөөд үүний үр дүнд судас гэмтдэг.
10. Бичил катетерыг нэмэлт судаснуудад оруулахынхаа өмнө уг бичил
катетерыг гепаринтай ариутгасан давслаг уусмалаар угаа. Хөтөч
утсыг оруулахад ямар нэгэн эсэргүүцэл илэрсэн тохиолдолд хөтөч
утсыг урагшлуулахаа больж, бичил катетерыг соль. Хэрэв хөтөч утсыг
оруулахад ямар нэгэн хүндрэл учирвал, хөтөч утас ба/эсвэл каннулыг
бага зэрэг эргүүлж оруулахад дөхөм болгоно.
АНХААРУУЛГА: Бичил катетерт хөтөч утас оруулахад өндөр нягтралтай
флюороскоп ба/эсвэл дижитал ангиографийн монитороор хөтөч
утасныхаа хошууны байрлалыг шалга. Утасны ямар нэгэн буруу хөдөлсөн
үйлдэл нь бичил катетерт механик өөрчлөлт учруулж болох ба энэ нь
судсанд гэмтэл үзүүлнэ.
11. Ажилбар дуусахад бичил катетераа хөтөч катетертай хамт
болгоомжтой салгаж авна уу.
АНХААРУУЛГА : Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдэгдвэл бичил катетерыг
хүчээр сугалж болохгүй. Бичил катетерыг хөтөч катетертай хамт
болгоомжтой салгаж ав. Бичил катетерыг хүчээр салгавал бичил катетерт
ан цав үүсгэж болох ба улмаар гаргах шаардлагатай болдог.
АНХААРУУЛГА: Цахилгаан тариурыг контраст бодисоос өөр бодис
оруулах зорилгоор хэрэглэж болохгүй, учир нь бичил катетер бөглөрдөг.
Тариурын даралт дээд хэмжээний тариа хийх даралтаас хэтрэхгүй байх
ёстой, энэ нь бичил катетерын оройны диаметр болгонд тохирдог (доорх
3-р хүснэгтийг харна уу). Тариа хийх дээд хэмжээний даралтаас давсан
тохиолдолд бичил катетер урагддаг.
Тариа хийх дээд
хэмжээний даралт
8270 кПа
(1200 пси)
- 71 -
Йоджуулсан контраст
Орон зайн
бодисын урсах хэмжээ
хэмжээ
(Iohexol300 мг/мл, 37°C)
[мл]
0,48
0,54
0,59
[мл/сек]
2,7
2,2
1,9