Guerbet Sequre 2.4 Fr Notice D'utilisation page 70

Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 9
шалтгааныг өндөр нягтралтай флюороскоп ба/эсвэл ангиографийн
монитороор
тодорхойлтол бичил катетераа ургашлуулахгүй эсвэл
салгахгүй байх хэрэгтэй.
• Бичил катетерыг антисептик уусгагч гэх мэтийн органик уусгагч
агуулдаг бодисоор норгох эсвэл арчиж болохгүй. Энэ нь бичил катетерт
ямар нэгэн гэмтэл үүсгэх буюу түүний тослог чанарыг алдуулж болох
юм.
Сэргийлэлт
• АНУ-ын Холбооны Хуулиар энэ төхөөрөмжийг худалдах эсвэл эмчийн
жороор худалдахыг зөвшөөрөөгүй.
• Бичил катетерыг зохих ажилбар хийх сургалтад оролцсон туршлагатай
эмч нар хэрэглэвэл зохино.
• Бүх ажилбарыг ариутгасан орчинд хийж гүйцэтгэнэ.
• Нээхийнхээ өмнө, ариутгасан боодол нь ямар нэгэн байдлаар
ариутгасан чанараа алдсан эсвэл гэмтсэн эсэхийг шалга.
• Нээхийнхээ өмнө шошгон дээрх хэрэглэх хугацаа дуусаагүй эсэхийг
сайтар шалга.
• Ажилбараа эхлэхийн өмнө, бичил катетерт ямар нэгэн мушгиа
зангилаа байгаа эсэх, ямар нэгэн механик өөрчлөлт байгаа эсэхийг
сайтар ажиглаж шалга.
• Хэрэглэхийн өмнө бичил катетерын гадаргууг гидрофил давхаргыг
идэвхжүүлэхээр ариутгасан давсны уусмалаар норгож хэрэглэх ёстой.
• Бичил катетертай ажиллах ажиллагааг өндөр нягтралтай флуороскоп
ба/эсвэл ангиографийн монитороор байнга хянаж байх хэрэгтэй.
Хадгалахад авах арга хэмжээ
• Хадгалах хугацаанд ус, нарны шууд тусгал, өндөр хэм эсвэл чийг зэргээс хамгаал.
Хэрэглэх зааврууд
1. Бичил катетерыг ариутгасан уутнаас нь цагирагласан сав баригчтай хамт
болгоомжтой гарга.
2. Сав баригчийг үүнд хавсарсан каннулаар тариур хэрэглэж ариутгасан гепаринтай
давсан уусмалаар угаах, эсвэл бичил катетер ба баригчийг ариутгасан давсны
уусмалаар цацаж угаана.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гепаринтай давслаг уусмал нь маш удаан байдалтай
тариураар хийгдэх ба бичил катетерыг баригчаас салгахгүй байх нь чухал.
3. Бичил катетерыг түүний баригчаас маш удаанаар салга.
Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдрэгдвэл, бүү хүчил. Ариутгасан
гепаринтай давслаг уусмалыг баригчид дахин хийгээд уян хатан
байдалтай дахин салгахыг оролд.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бичил катетер гэмтсэн эсвэл ямар нэгэн гаж өөрчлөлт
ажиглагдсан бол түүнийг бүү ашигла. Ажилбар гүйцэтгэж байхдаа бичил
катетерыг каннулаас нь барь.
4. Бичил катетерын сүвийг ажиллуулахаар ариутгасан гепаринтай
давстай уусмал ашигла. Тарианы эсэргүүцлийг багасгахаар 1 мл эсвэл
2,5 мл түгжээтэй тариур хэрэглэх нь зүйтэй. Бичил катетерт 2-3 мл-ийг
шахахдаа 10-аас олон дусал уусмал хошуунаас нь гарч иртэл тариураар
удаан шахан хий. Энэ дуслуудад агаарын хий хөөс харагдахгүй бол
ажилбар дууссан гэж үзнэ.
5. Хэрэгцээ гарвал бичил катетерын каннулд цус тогтоох хавхлаг
эсвэл эргүүлэгч цус тогтоогч хавхлаг хавсруул (Туохи-Борстын төрөл) .
Эхлээд гепаринтай ариутгасан давслаг уусмалаар угаасан хөтөч утсыг
оруулаад тохирсон хэмжээтэй бичил катетерыг үүний каннулаар эсвэл
хавсарсан хавлагын туслалцаатай оруулж, хөтөч утсыг бичил катетерын
төгсгөлийн хэсэг рүү явуул. Хөтөч утасны ойролцоох дээд хэсэгт
ажилбарыг хялбарчлах зорилгоор эргүүлэгч төхөөрөмж бэхэлсэн байж
болзошгүй. Давхаргын чийглэг байдлыг хэвээр нь хадгалахаар бичил
катетер ба хөтөч утсыг гепаринтай ариутгасан давслаг уусмалаар угаах
эсвэл арын хэсгийг бичил катетерын баригч руу гепаринтай ариутгасан
давсны уусмалаар дүүргэн байлга.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөтөч утсыг бичил катетерын ойролцоох дээд хэсгээр
оруулж болохгүй. Энэ нь бичил катетерыг гэмтээж болзошгүй. Хөтөч
утсыг оруулахаасаа өмнө эхлээд хөтөч бичил катетер оруулахаасаа өмнө
цус зогсоох хавхлагыг ажиллуулаад түүнийг бичил катетерын төгсгөлийн
доод хэсэг рүү ойртуул.
6. Хөтөч катетерыг өвчтөний судсанд оруул. Эргүүлэгч цус тогтоогч
хавхлагыг (Туохи-Борстын төрөл) хөтөч катетертай нийлүүлж, катетераа
гепаринтай ариутгасан давсны уусмалаар угаа. Антиагрегант/цус
• Бичил катетерт бодис оруулах даралт 8270 кПа (1200 пси)-аас илүү
байж болохгүй. Үүнээс илүү өндөр даралт бичил катетерт ноцтой
гэмтэл учруулж болно.
• Стандарт эмчилгээ ба эмчийн зааврын дагуу зохих антикоагулант/цус
шингэрүүлэх эмчилгээ тухайн ажилбар хийхээс өмнө эсвэл дараа хийх
шаардлагатай.
• Ямар нэгэн эм ба/эсвэл төхөөрөмжийн хэрэглээний зааварчилгааны
дагуу та энэ бичил катетерын нийцлийг тодорхойлж үүнийг гэмтээхээс
хамгаалж хэрэглэх нь ашигтай.
• Ажилбар эхлэхийн өмнө бүх төхөөрөмж болон хэрэгсэл ажлын бэлэн
байдалд байгаа эсэхийг шалга.
• Бичил катетерын хэмжээг оношилгоо ба анатомийн хэсэгт хамгийн
тохиромжтойгоор сонго.
• Энэ төхөөрөмжийг этилен оксидийн хийгээр (EtO) ариутгасан ба
зөвхөн нэг удаа хэрэглэхэд зориулсан. Төхөөрөмжийг дахин хэрэглэж
ба/эсвэл дахин ариутгаж болохгүй, учир нь ингэвэл өвчтөний биед
халдвар эсвэл гэмтэл өгч болзошгүй.
• Бүтээгдэхүүний боодол сав нь гэмтсэн эсвэл бохирдсон байвал бүү
хэрэглэ.
• Боодлыг онгойлгосны дараа нэн яаралтай хэрэглэх ёстой ба нэг
удаагийн хэрэглээний эмчилгээний хэрэглэлийг хаях орон нутгийн
дүрэм журмыг мөрдөж ажилла.
өтгөрөхөөс хамгаалах эмчилгээ нь ердийн эмчилгээний журмын дагуу
хийгдэх шаардлагатай.
Бичил катетер ба хөтөч утсан хэсгүүдийг хавхлагаар хөтөч катетерт
оруулаад хөтөч катетерын төгсгөлийн хэсэг рүү явуул. Эргүүлэгч цус
зогсоох хавхлага ба удирдагч катетераар уян зөөлөн суулгахад удирдах
утасны оройг бичил катетер нь хөтөч катетерын төгсгөлийн хэсэг хүртэл
бичил катетертай байлгахыг зөвлөдөг.
АНХААРУУЛГА : Бичил катетерыг төмөр метал орцтой эсвэл төмрөн
өргөсгөгч дундуур оруулах ба/буюу эргүүлэн татаж болохгүй. Төмөр
метал орцтой эсвэл төмрөн өргөсгөгчтэй ажиллах ба/эсвэл оролцоотой
үйлдэл хийх нь бичил катетерын амын гадаргууг үрж, эвдэж ба/эсвэл
салгахад хүргэж болдог. Хэрэв хөтөч катетер хавхлагаар хангагдсан бол
хөтөч катетер дотор байгаа бичил катетертай хавхлагыг бүү хаа. Бичил
катетер эвдэрч болно. Хөтөч катетер судаснаас гулсахгүй байхаар үйлдлээ
хий. Хэрэв хөтөч катетер нь бичил катетер болон хөтөч утас урагшилсны
дараа судаснаас гарч зөрсөн тохиолдолд энэ нь бичил катетерт гэмтэл
учруулж ажиллагаагүй болгоход хүргэнэ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бичил катетерт эргүүлэгч цус зогсоох хавхлагыг хэт
эргүүлж болохгүй, эсвэл өмнө нь эргүүлж бэхэлсэн бичил катетертай
ажилла. Бичил катетерт гэмтэл эвдрэл үүсэж болно. Хэрэв эсэргүүцэлгүй
болсон бол, бичил катетераа хөтлөгч катетер руу оруулах гэж хүчилж
болохгүй, тэгвэл бичил катетер эвдэрч ажиллагаагүй болж болзошгүй.
Хөтөч утасгүйгээр бичил катетерыг урагшлуулж болохгүй, учир нь
төгсгөлийн ба ойролцоох хэсэгт зангилаа үүсэж болзошгүй.
7. Судсанд байгаа бичил катетерын оройн байрлалыг өндөр нягтралтай
флюороскоп ба/эсвэл дижитал ангиографийн монитороор байнга
хянаж байх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдэгдвэл, эсэргүүцлийн
шалтгааныг
өндөр
нягтралтай
ангиографийн монитороор тогтоож, мэдтэл бичил катетерыг бүү
урагшлуул. Бичил катетерыг ба/эсвэл хөтлөгч утсыг эсэргүүцэл өгч байхад
урагшлуулж ажиллуулах нь судас, бичил катетер эсвэл хөтлөгч утсанд
гэмтэл учруулах болно. Хэрэв бичил катетерыг хөтөч утасгүйгээр цусны
судас дотуур урагшлуулбал энэ нь судсыг гэмтээж болно. Хөтөч утсыг
бичил катетерт дахин оруулж байхдаа хөтөч утсыг бичил катетерыг
саадын шалтгааныг өндөр нягтралтай флюороскоп ба/эсвэл дижитал
ангиографийн монитороор хянаж байхдаа болгоомжтой урагшлуул. Аль
нэгэн буруу хөдөлгөөн судсыг гэмтээнэ.
- 70 -
флюороскоп
ба/эсвэл
дижитал

Publicité

Table des Matières
loading

Ce manuel est également adapté pour:

Sequre 2.7 frSequre 2.8 fr

Table des Matières